Хамгийн үнэ цэнэтэй ажил

“Есүс үнэхээр Бурхан гэж үү? Ер нь Бурхан байдаг юм уу?” Христчин гэр бүлд төрж өссөн гэсэндээ би дунд сургуульд байхдаа нэг сүмд явдаг байсан ч ахлах сургуульд ороод биологи, хувьслын онол зэрэг хичээл үзээд ирсэн чинь Бурхан байдаг эсэхэд эргэлздэг болсон. Шинжлэх ухаанаар бол наад захын энгийн онол ч тодорхой баримт нотолгоогоор батлагддаг шүү дээ. Гэтэл Бурханы тухайд Бурхан байдаг гэдгийг баталж нотлох баримт алга байна шүү дээ. Би Библийг ойлгож чаддаггүй, дээр нь Библи дээр итгэхэд хэцүү хэсэг зөндөө гардаг. Хэдийгээр би Бурханд итгэж чадахгүй байсан ч гэсэн Бурханы оршихуйг тов тод гэрчилж чадах туйлын үнэн гэж хэрэв байдаг бол надад мэдүүлж өгөөрэй хэмээн Бурханаас гуйн, итгэлээ дөнгөн данган сахисаар л байлаа. Дөрвөн жил эргэлзэн явж байтал тэнгэр…

Натнэйл Ассефо Селтен / АНУ, CO Денвер

Шийдвэр

Францын буудлагын спортын тамирчин Вероника Жирардет 2 насандаа хавдрын улмаас өрөөсөн нүд нь сохорсон ажээ. Тэрээр 16 настайдаа ааваасаа буудлагын спортын талаар сурч, улмаар 4 удаа дэлхийн аваргын шагнал хүртсэн байна. Тэрээр бусдын хувьд сул тал байсан бэрхшээлээ үл тоон, ийм онцгой амжилт гаргасан нууцаа ийн илчилжээ. “Буудлага гэдэг бол харааны асуудлаас илүү анхаарал төвлөрөлтийн асуудал л даа. Аав маань надад хүч өгч, намайг үүнийг хийж чадна гэдэгт итгүүлсэн.” Буудлагын тамирчин өгүүлэхдээ өөд болсон аавыгаа өөрийг нь харж байгаа гэж бодон, дараагийн буудлагын тэмцээнд хамаг чадлаараа сайн оролцох шийдвэр гаргасан гэнэ.

Эхийн хайраар, Эхийн тусламжаар

2015 оны 4 сарын 25-ны өдөр үд дунд Непалд 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болсон юм. Гэнэт бүх юм ганхан доргиж эхэлтэл тэнгэр нурж, газар хөмрөх шиг л санагдсан. Амралтын өдрөө тайван гэгч нь тэмдэглэж байсан гэр бүлүүд асар хүчтэй газар хөдлөлтөнд балмагдаж, багана, шатны хашлага зэргээс барьж, арайхийн тогтож байснаа зарим нь тэнцвэрээ алдан унаж орхив. Газар хөдлөлт хичнээн аймшигтай гамшиг гэдгийг тэр үед л анх мэдэрсэн. Газар хөдлөлт түр зогсох үед бид гадагшаа гарч, эргэн тойрноо ажиглан харлаа. Бурханы ивээлээр ашгүй гэр бүлүүд маань эсэн мэнд, сүмийн барилга байшинд бараг хохирол гарсангүй. Харин Катманду хотоос эхлээд балгас болсон газар нэг хоёроор зогссонгүй. Байшин барилга нүд халтирам нурж унан, үй олон хүн нурангинд дарагдан амиа алдаж, гэмтэж бэртсэн байлаа.…

Тэжэндра / Непал, Катманду

Бурхан сул дорой нэгэнд тусалдаг

“Би сайн хийж чадах болов уу?” Сайн мэдээ тунхаглаж эхлэхээс өмнө надад үргэлж ийм бодол төрдөг байлаа. Би сайн хийхийг хүсэж байсан ч эхлэх зориг хүрэхгүйдээ маш их бачимдаж, Библиэ дэлгэв. Библийн нэг ишлэл сэтгэлд их хүрч билээ. "«Эхийн хэвлийд чамайг бүрэлдүүлэхээсээ өмнө Би чамайг мэдэж байсан. Төрөхөөс чинь өмнө Би чамайг ариусгаж, үндэстнүүдэд эш үзүүлэгч болгон чамайг томилсон» гэж хэлэхэд би —Аяа, Эзэн БУРХАН! Харагтун, би бага залуу тул хэрхэн ярихыг мэдэхгүй гэв. Харин ЭЗЭН, надад —«Би бага залуу» гэж бүү хэл. Учир нь чамайг илгээх газар бүрд минь чи явах болно. Чамд тушаах бүхнийг минь чи ярих болно. Тэднээс бүү ай. Чамайг чөлөөлөхөөр Би чамтай хамт байна гэж ЭЗЭН тунхаглаж байна. Тэгээд ЭЗЭН, мутраа сунган миний аманд хүргээд,…

Солонгос, Сөүл / Ну Хы Жин

Дүүгээ аварсан нууц

Би долоон охин, нэг хүүтэй айлын долоо дахь хүүхэд. Би гоц гойд бусдын анхаарлыг татах юмгүй жирийн л нэг хүүхэд байлаа. Тосгоныхон тэр байтугай хамаатнууд маань хүртэл баяр ёслол болгоноор миний нэрийг асууна гээч. Гэхдээ томчууд надад анхаарал хандуулсан үе бий нь бий. Манай гэрийн найм дахь, отгон дүүгийн минь тухай яриа ид гарч байсан үед юм даг. Дүү маань айлын ганц энхрий хүү нь байсан болохоор хүмүүс дүүг маань хэний дараа төрсөн юм гээд л их сонирхоно оо. Тэгэх явцад би өөрийн эрхгүй томчуулын анхааралд өртсөн. Тийм ч учраас бага насны минь хамгийн чухал үүрэг дүүгээ харах байлаа. Одоо бодох нь ээ би дүүгээсээ хоёрхон насны зөрүүтэй байсан болохоор намайг дүүтэйгээ муудалцахгүй, эв найртай байгаасай гэсэндээ л томчууд надад…

Им Жи Ён / Солонгос, Соннам

Аавын минь барьсан байшин

Намайг бага байхад аав маань байшингаа өөрөө барьж байсан юм. Цалингаа хурааж, тоосго, цемент, ган арматур, хүрз энэ тэр авчран хашаанд овоолно. Духан дээгүүр нь хөлс дуслан, хацар нүүр нь халтайтал тоос болчихсон хүн нүх ухаж байсныг нь би одоо ч санадаг юм. Бяцхан хүү миний нүдээр тэр барилгын ажил хэзээ ч дуусашгүй санагдаж, аавыгаа яагаад тэгтлээ байшин барих гэж махран ажилладгийг нь ойлгодоггүй байлаа. Насанд хүрэхийн минь алдад аавын дөрвөн жилийн турш барьсан байшин эцэст нь баригдаж дуусав. Айл хөршийнхөн дундаа хамгийн гоё, хоёр давхар хаус байлаа. Гадна засал нь янзтай гоё өнгөтэй, ээжид зориулсан цэцэрлэг, дотор засал нь нэг тийм халуун дулаан. Тэр байшингийн өнцөг булан бүрд аавын минь хайр шингээстэй байсан юм. Ажлаа тараад гэртээ харих болгондоо…

Испани, Мадрид

Хүн төрөлхтний авралыг хурдан гүйцэлдүүлэх сүнслэг систем

График боловсруулах нэгжийн GPU (Graphic Processing Unit) хэрэглээ жил ирэх тусам эрс нэмэгдэхийн хэрээр IT компаниудын сонирхлыг татаж хөрөнгө оруулалт нэмэгдсээр байна. GPU нь томоохон мэдээлэлд анализ хийх байдлаар цаг уурын өөрчлөлтийг урьдчилан таамаглах, криптограф буюу шифрлэлтийг тайлах зэрэг янз бүрийн салбарт хэрэглэгддэг төдийгүй бие даасан тээврийн хэрэгслийг бодит болгож өөрчлөх систем гэж онцолдог. Нэрнээс нь харахад компьютерийн график боловсруулахад туслах эд анги болон бүтээгдсэн GPU нь өдөр ирэх тусам боловсронгуй болж, нарийн төвөгтэй график чанарыг хурдан шуурхай боловсруулах үүднээс тооцоолох хүчин чадлыг сайжруулах зорилгоор технологи хөгжсөөр байна. GPU-н хүчирхэг тооцоолох хүч нь их хэмжээний давтамжтай сургалтыг нэгэн зэрэг боловсруулж чаддаг бөгөөд ялангуяа AI буюу Хиймэл оюун ухааны салбарт онцгой хүчин чадлаа харуулсан. Хиймэл оюун ухаан 100 дүрсийг сурахад энгийн…

Хоорондоо дэндүү ялгаатай эрэгтэй эмэгтэй хүн. Тиймдээ ч хоорондоо илүү зохицно!

“Ангарагаас эрчүүд, Сугараас бүсгүйчүүд (Men Are from Mars, Women Are from Venus)” гэдэг ном хэвлэгдсэн цагаасаа хойш олныг шуугиулж, “бестселлер” болоод байгаа билээ. Уг номонд эрэгтэй, эмэгтэй хүний зан байдал, сэтгэлгээний хэв маяг ялгаатай байдаг нь тэд өөр өөр гаргаас ирсэн учраас гэсэн сонирхолтой үзэл бодол гардаг. Нөгөөтэйгүүр мөн эрэгтэй, эмэгтэй хүний сэтгэлзүйг дүрсэлсэн нь олны санаа бодолтой нийцээд байгаа. Үнэндээ нэг адилхан хүйсийн хүмүүс ч хоорондоо үл ойлголцох үе гардаг. Ээж охин хоёр, аав хүү хоёр, хадам бэр хоёрын хооронд зөрчил маргаан гарах энүүхэнд. Тиймээс хоорондоо үл ойлголцох шалтгаан хүйсийн ялгаанд байгаа гэж шуудхан дүгнэж болохгүй юм. “Эмэгтэйчүүд иймдээ л асуудалтай байхгүй юу”, “Эрчүүд бүгд л ийм шүү дээ” гэх зэргээр хүйсийг үндэслэн эрэгтэй эмэгтэй хүнийг шүүх нь учир…

Хайрын сэтгэлээр хандах юм бол

Миний хувцасны өрөө маш замбараагүй байсан тул би тавиур захиаллаа. Тавиур хэд хоногоос ирэв. Би шөнийн цагаар ажил хийдэг болохоор зав гарахгүй явсаар нэг удаа хурдхан цэгцэлье гэж бодоод өлгүүрээ угсарч эхлэв. Гэсэн ч хагас дутуу угсарчихаад, ядарсандаа өрөөгөө цэгцлэлгүй хэд хонолоо. Нэг өдөр нөхөр маань ажлаасаа ирээд хувцасны өрөө рүүгээ харснаа хөмсөг зангидав. “Чи яагаад өрөөгөө цэгцлэхгүй байгаа юм бэ? Ядарч ядарч ирэхэд гэр замбараагүй байхаар надад ямар санагдах уу?” Ийм нөхцөлд бол би “Зав гарахгүй, тэгээд ч бие таагүй байхад яаж янзлах юм? Чи намайг ойлгочихож болсонгүй юу?” гээд л тэрсэлдэх байв. Гэтэл хачирхалтай нь миний амнаас тэс өөр үг гарах нь тэр. “Уг нь би хийе гэсэн бодсон ч дуусгаж амжсангүй. Уучлаарай, хань аа. Тайвшир даа.” Нөхөр…

Солонгос, Чүнчон / Паг Ын Жон

Харилцагч нартаа ханддаг шигээ гэрийнхэндээ ханд

Хоол идэх гээд ресторанд орох юм уу эсвэл дэлгүүрт худалдан авалт хийхээр орох үед худалдагч өөдөөс чинь уриалагхан угтан авбал сайхан санагддаг байх аа. Бараанд нь төдийлөн татагдаагүй хэрнээ худалдагчийнх нь сайхан аашнаас болоод заримдаа юм авчихдаг тохиолдол бий биз. Энэ мэтээр эелдэг байдалд их хүч бий. Тэгвэл энэ сард бид гэрийнхнээ харилцагч нар шигээ үзэж, тэдэндээ аль болох эелдэг хандаж яагаад болохгүй гэж? Зарим үед ууртай байхдаа, өвчтэй байхдаа, эсвэл өөр юманд анхаарч байх үедээ хүн ширүүн дориун ярьж, авирлаж магадгүй байдаг. Үүнээсээ болоод нэг нэгнийхээ сэтгэлийг шархлуулах, хоорондоо үл ойлголцол үүсгэн, үүндээ гэмших тохиолдол гардаг. Зүс ч үзээгүй танихгүй хүнд болохоор инээмсэглээд л янзтай сайхан хандаж чаддаг хэрнээ гэрийнхэндээ үүн шигээ хандаж чадахгүйн учир юун? Хэрвээ гэрийнхнээ VIP…

Эв нэгдэлд зайлшгүй хэрэгтэй шинж чанар

Ямар салбар гэдгээс үл хамааран багаар мундаг ажилладаг, тэр хэрээр мундаг үр дүн гаргадаг аливаа багийн тухайд өчүүхэн бага үйл явдлаас эхлээд техник технологи болон манлайлалд хүрэн хүртлээ хүмүүсийн анхаарлыг татаж, судлах сэдэв нь болж байдаг. Нэгэн зөвлөх менежер ямархуу чиг хандлагатай хүмүүс нэг баг бүрдүүлсэн үед хамгийн шилдэг баг болж чаддагийг хэдэн арван жил ажиглан судалжээ. Тэгсний эцэст гурван төрлийн шинж чанарт анхаарлаа хандуулсан байна. Тэдгээр нь хамт ажилладаг хүнийхээ сайн сайхныг магтаж, өөрийнхөө амжилтыг дөвийлгөөд байдаггүй “даруу чанар”, бусдын байр байдалд тохируулж эерэг хандлага бий болгодог “орчноо мэдрэх чанар”, цаашид өөрийнхөө хийх, суралцах хэрэгцээ шаардлагаа мэдэрдэг “хүсэл тэмүүлэлтэй чанар” зэрэг юм. Эдгээр шинж чанарыг хангасан хүмүүс нэг нэгнийхээ дутуу талыг нөхөж, нэгэн зүг чигт явж, багаар ажиллахдаа гарамгай…

Ээжийн минь хөтөлсөн хүүхэд асрах өдрийн тэмдэглэл

Шилжилтийн насан дээр ирсэн хойноо би ээжтэйгээ өдөр бүр үзэл бодлын дайн хийдэг болов. Нэг өдөр би мөн л ээждээ загнуулаад өрөөндөө орж хаалгаа тас савав. Одооноос ээжтэй ганц ч үг дуугарахгүй дээ гэж дотроо бувтнасаар ширээнийхээ ард ирж суулаа. Хичээлээ хийх санаатай номоо дэлгэсэн боловч өрөө замбараагүй байхаар нь номынхоо тавиурыг цэгцэлсэн хойноо хичээлээ хийе гэж шийдлээ. Тэгээд би урьд өмнө огт харж байгаагүй нэг хуучин дэвтэр олов. Дэвтрийн нүүрэн дээр “Хүүхэд асрах өдрийн тэмдэглэл” гэж бичсэн байсан бөгөөд ээжийн минь хөтөлсөн өдрийн тэмдэглэл байлаа. Би багадаа ямар хүүхэд байснаа сонирхож байсан ч нөгөө талаар ээжийнхээ өдрийн тэмдэглэлийг хулгайлж уншсан болчих вий гэж сандарч байв. Эхнийх нь хуудсыг болгоомжтой гэгч нь эргүүлсэн чинь намайг төрөхөөс өмнө ээж минь бичсэн…

Солонгос, Ижонбү / Ким Хён Жи

Санаа зовнилоосоо салах арга

Хоолны дэглэм бариад эхлэнгүүт л бүр ч хоол идмээр санагдаж, ямар нэг дурсамжийг мартъя гэхээр л харин ч санаанаас гарахгүй байгаад байдаг. Хэн нэгэн “битгий тэг” гэвэл тэгэх тусам нь улам тэгмээр санагддаг. Ингэхэд ер нь яагаад ингэдэг юм бол оо? Харвардын их сургуулийн сэтгэл зүйч багш Даниел Вегнер оюутнуудыг хоёр баг болгон хувааж, баг тус бүрд өөр өөр заавар өгчээ. А багт “Цагаан баавгайг бод” гээд, Б багт нь “Цагаан баавгайг бүү бод” гэсэн байна. Тэгтэл үр дүн нь А багаас илүү Б баг л цагаан баавгайг илүү ихээр бодсон байжээ. 1970 оны үед АНУ-д нэгэн түргэн хоолны компани чийгийн улаан хорхойгоор ганбургерын гол мах хийдэг гэсэн цуу яриа тархжээ. Уг компани тэр даруй “Манай ганбургерт чийгийн улаан хорхой…

Нүд

Хэдэн жилийн өмнө миний зүүн нүд манан дунд орсон юм шиг л бүрэлздэг болов. Тэгж байтал баруун нүдэнд минь ч яг ижилхэн шинж тэмдэг илэрлээ. Би хараа муудлаа гэж санан нүдний шил тааруулж зүүсэн ч бүрэлздэг нь хэвээрээ. Эхнэрийнхээ ятгалгаар нүдний эмнэлэгт очиж үзүүлсэн чинь намайг том эмнэлгээр явж, нарийн оношийг нь тогтоох хэрэгтэй гээд нүдний дусаалга бичиж өгөөд явууллаа. Ресторан ажиллуулдаг байсан надад тэрнээс хойш нэг л цаг зав гарч өгөхгүй явсаар нөхцөл байдал бүр дордсон хойноо сая нэг том эмнэлэгт хандав. Эмч миний оношийг глауком (нүдний даралт ихсэх өвчин) гэдэгт эргэлзэж байгаагаа хэлээд тархинд ямар нэг асуудал үүссэн эсэхийг мэдэхийн тулд MRI шинжилгээ хийлгэхийг санал болголоо. Тэр үед эмнэлгээс яаж гарч явснаа би мэддэггүй юм. “Хэрвээ энэ чигтээ…

Солонгос, Сөүл / Чой Юун Гюү

Хөгжилтэй аялал

Нэгэн мэдээ мэдээллийн сэтгүүлээс хүмүүс ямар төрлийн хүнтэй хамт аялалд явахыг хүсдэггүй талаар судалгаа явуулжээ. Судалгааны үр дүнд “Зүгээр л дагаж явдаг”, “Аливаа юманд цаг үргэлж гомдоллодог”, “Өөрийнхөө л бодлыг бусдад хүчээр тулгадаг” гэх мэт иймэрхүү төрлийн хүмүүс дээгүүрт бичигджээ. Таньж мэдэхгүй газар аялж яваа хэрнээ замаа олох гэсэн хичээл зүтгэл ердөө ч гаргалгүй хажуудах хүндээ л хамаг хариуцлагыг үүрүүлэх гэсэн, эсвэл өчүүхэн бага өөрчлөлтийг ч эс тэвчин гомдол дургүйцэл гаргадаг хүнд хамт яваа хүн нь дуртай байхгүй шүү дээ. Очихыг хүсэх газар, идэхийг хүссэн хоол хүнс гээд харилцан адилгүй нөхцөл байдал үүсээд ирэхээр өөрийнхөөрөө зөрүүдэлдэг хүнтэй хамт аялна гэдэг нээрээ л амаргүй шүү дээ. “Жинхэнэ аялал гэдэг бол шинэ шинэ, гоё гоё газрыг үзэж сонирхохдоо биш харин шинэ харц…

Өдөр бүр ачааг минь үүрсээр

Заримдаа би хүнд хэцүү мөчтэй тулгарахаараа “Яагаад би л ганцаараа ингэж зовдог юм бол?” гэсэн бодолд автан, өөрийгөө ичгэвтэр байдалд оруулдаг байв. Гэтэл надаас ч илүү хүнд ачаа үүрсэн Нэгэн байж шүү дээ. “Өдөр бүр ачааг маань үүрдэг Эзэн, бидний аврал болох Бурхан магтагдах болтугай!” Дуу 68:19 Итгэлийн цөлийг туулах нь бидэнд амаргүй, ямар их ганцаардмал аян зам гэдгийг Бурхан л мэднэ. Тийм ч учраас Бурхан бидний үүрэх ёстой зовлонгийн ачааг өдөр бүр үүрдэг. Үүнийх нь ачаар бид жаахан амсхийж хүч тамираа сэлбэж аваад, тэнгэрийн хаанчлал руу цааш урагшилдаг юм. Хамаг ачааг өмнөөс минь үүрч, авралын замаар газарчлах тэнгэр Эцэг, тэнгэр Эх бидэнд бий.

Солонгос, Дэжон / Ким Ми Жон

Гэм нүглээс минь болж худалдагдсан ах дүү

Иаковын хөвгүүд атаа хорслын улмаас дүү Иосефоо мидианчуудад боол болгон худалдсан тухай Эхлэл номны түүхийг уншаад би их олон зүйл бодов. Юу юунаас илүү аавынхаа сэтгэлийг ойлгоогүйгээс нүгэл үйлдсэн нь харамсалтай санагдлаа. “Иосеф алга болсон, одоо Симеон ч алга боллоо. Одоо бас та нар Бениаминыг авах гэж байна. Энэ бүхэн чинь надад дэндэж байна!” Эхл 42:36 Иаков Рахелын хөвгүүд болох Иосеф, Бениамин хоёрыг л хайрласан юм биш. Симеоныг хоол хүнс олохоор Египет рүү яваад олзлогдоход нь Иосефыг алдсантайгаа адилхан уй гашуу болж байсан тэр дүр зурагнаас бид бүх хүүхдээ адилхан хайрладаг Иаковын зүрх сэтгэлийг харж болно. Гэвч хөвгүүд нь аавынхаа хайрыг ухааралгүй, өөрсдийн байр байдалдаа гомдоллож, эцэс сүүлд нь төрсөн дүүгээ худалдаж нүгэл үйлдсэн шүү дээ. Үнэндээ би ч гэсэн…

Австрали, Кернс / Ким Мин Жү

Минимумын хууль

Өнгөцхөн харахад байгалийн орчин нөхцөл сайтай байдаг юм шиг ургамлууд санаснаас тааруухан ургах тохиолдол байдаг. Германы ургамал судлаач, химич эрдэмтэн Юстус фон Либих хийсэн судалгаагаараа аливаа ургамалд шаардлагатай шим тэжээлийн дундаас хамгийн бага хэмжээтэй элементээс болж ургалт нь удаашрах уу эсвэл зогсонги байдалд орох уу гэдэг нь хамаардгийг олж илрүүлсэн байдаг. Азот, фосфорын хүчил, кали зэрэг гурван шим тэжээллэг бодис ургамлын өсөлтөд шаардлагатай байдаг ч азотын элемент дутагдвал фосфорын хүчил, кали хоёр хичнээн баялаг байсан ч аливаа ургамал азотоо шавхаж дуусаад цаашид ургахаа болино гэсэн үг аж. Энэ бол “Минимумын хууль” юм. Нөгөөтэйгүүр бордоогоор бордож, дутагдалтай шим тэжээлээ нөхөх төдийд л ургамал суга суга ургадаг байна. Итгэл чинь зогсонги болчихоод байгаа мэт санагдсан үедээ өөрийгөө эргэн нэг хараарай. Хайр, даруу…

Эмэгчин шувууны хайр

Би эхнэртэйгээ ногооны талбайд буурцагны иш зулгааж яваад шувууны үүр оллоо. Хоосон үүр л юм байх гэж санаад нэг их юм бодсонгүй, буурцагны иштэй нь цуг хамаад хаячихав. Гэтэл ажлаа хийж явтал миний хөлний ойролцоо нэг шувууны зулзага байхыг хараад их гайхлаа. Би яаран тэр зулзагыг алган дээрээ тавиад эргэн тойрноо дахин ажтал ойролцоо өөр нэг зулзага харагдав. Дахиад байгаа болов уу гээд ийш тийшээ хартал нэлээд зайтай бас нэг зулзага харагдлаа. Гэнэт би буурцагны иштэй цуг шувууны үүр хамж хаяснаа саналаа. Тэгээд зулзагануудыг цуглуулан, хаясан үүрээ олохоор явлаа. Олдохгүй бол яана аа гэхээс санаа зовж байтал ашгүй өнөөх үүр олдож би бөөн баяр болов. Би нялх зулзагануудыг үүрэнд нь болгоомжтой гэгч нь хийгээд, ойролцоох модноос үүрийг нь өлгөн, холоос…

Непал, Катманду / Нир Кажи

Аюулгүйн бааз

Солонгосын хойгоос 60 дахин том газар нутагтай мөсөн тив Антарктид. Энэхүү өргөн уудам, цэвэр цэнгэг тив нь хойд туйлын хамтаар дэлхийд зайлшгүй чухал үүрэг гүйцэтгэдэг юм. Учир нь энэхүү бүс нутаг уур амьсгалын өөрчлөлтөнд нэн түрүүнд мэдрэмтгий байдаг тул хүмүүн бид дэлхийн цаг уурын өөрчлөлтийг илрүүлж, урьдчилан таамаглаж чаддаг аж. Дэлхийн орон орны засгийн газраас Антарктидад бааз байгуулж, мөсөн уулын өрөмдлөг хийх, солирын хэлтэрхий цуглуулах, мөсөн доорх нуурны хайгуул хийх, газар зүйн онцлогийг судлах, галт уул, одон орон, микробиологийн судалгаа хийх зэрэг үйл ажиллагаа явуулдаг ажээ. Үйл ажиллагаа бүр нь орон орноос байгуулсан тус тусынх нь бааз дээр явагддаг. Баазыг байгуулахад хамгийн чухал зүйл бол аюулгүй байдал. Бааз нь 250км/цаг хурдтай хүчтэй салхи, хасах 34 хэмийн тэсгим хүйтнийг тооцоолж хүний…