Амралтын өдөр ба Бурханы аврал

Хэрвээ бид эргэн тойрноо харвал эрхэм нандин зүйл дэргэд маань дэндүү олон. Гэвч бид тэдгээрийг байнга л хажууд байдаг болохоор нь чухлыг нь мартаад, байдаг л зүйл мэт үл тоомсорлох нь энүүхэнд. Үүн шиг бид Амралтын өдрийг сахиж хэвшсэндээ болоод эрхэм нандин энэ үнэнийг үл тоомсорлож мэднэ. Эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээхдээ зургаан өдрийн турш ажиллаж, долоо дахь өдөр нь амран, энэ өдрийг онцгойлон ариун болгосон. 3500 жилийн өмнө хуулиа тунхаглахдаа “Амралтын өдрийг санаж үүнийг ариунаар сахь” гэсэн үгээ Арван тушаалын чулуун хавтан дээр Өөрийн мутраар бичсэн тул Амралтын өдөр нь бидний авралтай нягт холбоотой төдийгүй биднийг аврал авахад туйлын чухал зүйл гэдэг нь эргэлзээгүй. Тийн атал өнөө үед олон хүн Бурханы хүсэл юу болохыг, Бурханы соёрхож буй авралын зам…

Бурханыг хайрлах арга

Хайрласан хүндээ хэн хүнгүй л хайраа илэрхийлэх гэдэг. Тэглээ гээд нөгөө хүнийхээ сэтгэлийг ойлгохгүй, нөгөө хүн нь баярлах битгий хэл харин ч аягүйцэх хэмжээнд зөвхөн өөрийнхөө л дуртай аргаар хайраа илэрхийлбэл ямар байх уу? Үүнийг жинхэнэ хайр гэж хэлэх аргагүй шүү дээ. Тэгвэл бид Бурханыг гэсэн хайраа ямар аргаар илэрхийлэх ёстой юм бол? Өөрийн бодол, өөрийн аргаа хэрэглэх юм бол энэ нь Бурханыг жинхэнээсээ хайрлаж байгаа хэрэг биш. “Тэнгэрс газраас өндөр байдаг шиг бодол минь та нарын бодлоос өндөр” (Иса 55:9) хэмээсэн тул Библид бичигдсэн Бурханы аргын дагуу л Бурханыг гэсэн хайраа илэрхийлэх хэрэгтэй. Бурхан “Та нар Намайг хайрладаг бол тушаалуудыг минь сахь” гэж айлдсан. Бурханыг хайрлах болон Бурханы тушаал хоёр хоорондоо ямар холбоо хамааралтай болохыг судлан, тушаалд нь шингэсэн…

Хуримын хувцсаа өмсөөрэй

Аливаа хүн тэнгэрийн хаанчлалд оръё гэвэл өдий төдий бэлтгэх зүйл бий. Түүний нэг нь “хуримын хувцас” юм. Библид ариун хүмүүсийн зөвт үйлсийг хуримын хувцас гэж илэрхийлсэн байдаг (Илч 19:8). Гэртээ байхдаа биеийн тамирын хувцас, богино өмд өмсөж болно. Харин ерөнхийлөгчийн урилгаар засгийн газрын ордон гэх мэт орд харшид зочлох болбол тийм хүндэтгэлийн бус хувцас өмсөөд очиж болохгүй биз дээ? Таарч тохирох хувцасгүй хүн нь даруйхан ёслолын хувцас бэлтгэх болдог. Үүн шиг Бурханы хаанчлалд очих хүмүүс зөвхөн ертөнцөд өмсдөг хувцас өмсөж болохгүй. Ариун хүмүүсийн амьдрал ертөнцийн аль ч хүнийхээс илүү ариун, илүү итгэл сүсэгтэй, илүү зөвт байх ёстой. Тэнгэрийн хаанчлалын урилга авсан хүн мөн бол тэнгэрийн хаанчлалд тохирох хуримын хувцсаа одооноос ч болов бэлтгэх нь зүйтэй юм. Хуримын хувцас өмсөж орох…

Эхийн сургаал, халамж

Мөнхийн тэнгэрийн хаанчлалыг чиглэн итгэлийн замаар алхаж буй бид өөрсдийгөө ер нь Бурханд таалагдах амьдралаар амьдарч байна уу гэдгээ өдөр тутамдаа эргэн харж, зайлшгүй нягталж байх ёстой. Тэнгэрийн доорх бүх зүйлд тогтоогдсон цаг, бүх явдалд хугацаа гэж бий (Ном.Үгс 3:1). Махан биеийн амьдралаа дуусгаж, тэнгэрийн хаанчлалын хаалганы өмнө очих тэр үедээ сайн мэдээний амьдралаа эргэцүүлэн бодоод, харамсах юмгүй амьдарчээ гэх итгэлтэй байя гэвэл өдөр бүр Елохим Бурхандаа талархаж, яруу алдар өргөн, сургаалыг нь дуулгавартай дагаж амьдрах нь зүйтэй. Эх маань хүүхдүүдийнхээ төлөө аль сайн болгоныг л зааж сургадаг. Эхийн сургаал дундаас “халамж” гэгчийн тухай тунгаагаад, сайн мэдээний амьдралынхаа хугацаанд Эцэг Эхийнхээ бидэнд хайрласан хайр халамжийг эргэн тойрны хүмүүстээ хэрэгжүүлэн амьдарч ирж үү гэдгээ одоо эргэн нэг харцгаая. Бусдын сэтгэлийг ойлгох…

Бие биеэ хайрладаг тэнгэрийн гэр бүл

Гэр бүл бол цусаар холбогдсон цусан холбоо, хайраар хэлхсэн холбоо юм. Ам бүлээрээ хамтдаа амьдардаг тэрхүү айл гэр хэмээх орон зайг хүн төрөлхтөн хайранд суралцах орчин гэдэг. Мосегийн үед энэ газарт босгогдсон ариун газрыг тэнгэрийн ариун газрын хуулбар ба сүүдэр гэсэн байдаг (Евр 8:5). Үүн шиг газар дээрх гэр бүл нь тэнгэрийн гэр бүлийн сүүдэр юм. Тийм учраас бид Бурханыг Эцэг минь, Эх минь хэмээн дуудаж, Ариун Сүнс биднийг Бурханы хүүхдүүд хэмээн Өөрийн биеэр гэрчилдэг (Мат 6:9, Гал 4:26, Ром 8:12-16 үзэх). Тэнгэр Эцэг Эх маань бидэнд махан биеийн гэр бүлээр дамжуулан сүнслэг гэр бүл байдгийг ухааруулж, бидэнд тэнгэрийн хаанчлалын гэр бүлийн гишүүн болох эрхэм ивээл буулгасан билээ. Тэнгэрийн хаанчлалын гэр бүлийн гишүүн болох бид тэнгэр Эцэг Эхийн хүслийг хүлээн…

Бурханы хайр

Бурхан бидэнд “Үргэлж баяртай бай”, “Бүх зүйлд талархлаа өргө” хэмээн сургасан. Цаг үе хувьсан өөрчлөгдөж, юмс хөгжихийн хэрээр улам л баргар болж буй ийм нийгэмд бид үргэлж баяртай байж, бүх зүйлд талархлаа өргөх ёстойн утга учир бий. Энэ бол нүгэл дунд амьдарч байгаа биднийгээ марталгүй, нүгэл ба алдааг маань угааж, шинээр өөрчлөн өгч буй Бурханы хязгааргүй хайр юм. Итгэлийн амьдралаар амьдарч байгаа хэрнээ баярладаггүй, талархдаггүй хүн байдаг бол өчүүхэн зүйлд ч хязгааргүй баярлаж, бүх зүйлд талархдаг хүн бий. Энэ нь Бурханы хайрыг ухаарах ухаарлын ялгаатай байдлаас болж байгаа юм. Бурханы хайрыг ухаараагүй хүнд бол бүх зүйлд талархана гэдэг үнэхээр хэцүү байна. Харин ухаарсан хүнд бол үргэлж баярлаж, бүх зүйлд талархах нь маш хялбархан, бас байдаг л хэрэг. Үргэлж хамт явдаг…

Тэнгэрийн гэр бүл ба хайр

Бидний амьдралд хэрэгтэй олон олон мэргэн ухаан, мэдлэгийн дотроос хамгийн үнэ цэнэтэй болоод ивээлтэй сургаал Бурханы үг болох Библид агуулагдаж байдаг. Бурханыг таньж мэдэх, Бурханд бат итгэх, сайн сайхан мөнхийн найдвар өвөрлөх зэрэг нь үнэхээр чухал гэж Библид тэмдэглээстэй бий. Гэвч юу юунаас илүүтэй бидэнд хамгийн хэрэгтэй ерөөлт үйлс бол хайр хэмээн зааж өгсөн байдаг. Ертөнцөд амьдрахад ч хайр чухал. Бас итгэлийн амьдралаар замнах үед ч хамгийн хэрэгтэй нь хайр гэмээр байна. Христ энэ газар хүртэл хүүхдүүдээ хайн ирээд, загалмайн хатуу зовлонг Өөрийн биеэр эдэлсэн гол шалтгаан ч мөн л хайраас үүдэлтэй. Хайр байхгүй бол бид юу ч биш гээд, хамгийн чухал нь хайр гэж Библид айлдсан. Энэ үгний утга учрыг дахин нэг удаа гүн гүнзгий тунгаацгаая. Хайраар өөрчлөгдсөн хадам…

Хамгийн агуу нь хайр

Ертөнцөд хамгийн сайхан, хамгийн хүчирхэг зүйл бол хайр гэлцдэг. Библийн сургаалыг авч үзэхэд ч тийм л байдаг, ертөнцийн зүй тогтлоор аваад үзсэн ч хайраар шийдвэрлэгддэггүй асуудал гэж байдаггүй бололтой. Үүнийг бид онолын хувьд мэддэг ч хааяа нэг илэрхийлэх арга дутсанаас хайрыг хэрэгжүүлж чаддаггүй. Сионы гэр бүлүүд маань “Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биенээ хайрлагтун” хэмээн айлдсан Бурханы шинэ тушаалыг сэтгэлдээ сийлж, тэнгэрийн хүүхдэд байх ёстой хайрыг бүрэн хэрэгжүүлцгээе. Хайр нь хөрсөн энэ үеийнхэн Эцсийн үед олны хайр хөрж, бусдад сэтгэл тавихаасаа илүү өөрийн ашиг хонжоог эрдэг цаг үе ирэх тухай Бурхан зөгнөсөн байдаг. Харин бусдыг хайрлаж халамжлах, бусдын сайн сайханд баярладаг ийм л хайрыг хэрэгжүүлээсэй гэж Бурхан биднээс чин сэтгэлээсээ хүсэж байгаа. “Эцсийн өдрүүдэд хэцүү…

Цаг зуурын төлөө амьдрагч ба мөнхийн төлөө амьдрагч

Библид авралыг өвлөн авах Бурханы хүүхдүүдийн иргэний харьяалал тэнгэрт байдаг хэмээн гэрчилдэг (Фил 3:20 үзэх). Иргэний харьяалал нь тэнгэрт байгаа бол мэдээж газарт хамаарах ажлаас илүүтэй тэнгэрт хамааралтай ажилд сэтгэл оюунаа зориулах нь зүйтэй. Бурхан ч хүүхдүүдээ зөвхөн махан биеийн амьдралд баригдан амьдрахыг хүсээгүй. Тиймдээ ч хожим буцаж очоод эдлэх тэнгэрийн яруу алдарт амьдралын төлөө зүтгэхийг сургамжилжээ. Энэ газар дээр аливаа улсын иргэний харьяалалтай хүн үүнийхээ дагуу эрх, үүрэгтэй байдаг. Түүн шиг тэнгэрт харьяалагдах хүнд ч бас тэнгэрийн иргэний харьяалалтай хүнийх нь хувьд эрх, үүрэг гэж бий. Энэ газрын амьдрал бидэнд ямар утга учиртайг, мөн хожим соёрхох мөнх амьдралын төлөө одооноос бидний хийх ёстой ажил юу болохыг ойлгож авцгаая. Үзэгдэх юмс ба үл үзэгдэх юмс Хүн энэхүү дэлхий хэмээгч хязгаарлагдмал…

Алгасал баяр ба амлалтын тэмдэг

Өнөө үед дэлхийн өнцөг булан бүрд гарч буй гай гамшгийн улмаас дэлхий дахин түгшүүртэй байна. Библид хэдэн мянган жилийн өмнөөс хэдийн анхааруулсан болохоор дайн дажин, зөрчил мөргөлдөөнөөс гадна газар хөдлөлт, цунами, галт уул дэлбэрэлт, цаг агаарын онц сонин үзэгдлүүд гээд байгалийн гамшиг тасралтгүй гарсаар байна. Эдгээр бүхий л төрлийн гамшиг бидний амьдарч байгаа яг энэ Ариун Сүнсний үед нэгэн зэрэг цутгаж байгаа. Бурхан энэ цаг үед Алгасал баярыг сэргээж өгсний шалтгаан нь ард түмнээ элдэв төрлийн гай гамшгаас хамгаалахын төлөө юм. 3500 жилийн өмнө Египетээс гарах тэр үед Алгасал баярыг нэн түрүүнд израиль ард түмэнд мэдүүлсний учир ч мөн үлэмж их гамшиг Египет даяар буусантай холбоотой байв. Бурхан үргэлж гамшиг буулгахаасаа өмнө Өөрийн ард түмнээ Алгасал баяр сахиулан, улмаар Бурханы…

Алгасал баяраар гамшиг алгасан өнгөрдгийн учир

Бурхан диаволыг үлдэн хөөж хүүхдүүддээ мөнх амь өгөхийн төлөө Алгасал баярын үнэнийг бий болгосон. Сионы гэр бүлүүд Алгасал баярын чухлыг сайтар мэдэж байгаа хэдий ч Алгасал баяраар гамшиг алгасуулдаг болсон учир шалтгаан юу болохыг илүү нарийн судалж үзэцгээе. Алгасал баярын жинхэнэ утга учир юу болохыг, биднээс гамшиг алгасуулдаг Алгасал баярын хүч чадлын эх үндэс хаана байдгийг Библиэс ойлгож мэдэн, Бурханыхаа өмнө илүү даруу хүмүүс болцгооё. Алгасал баярын хурганы цусаар гамшгаас аврагдана Алгасал баяр нь одоогоос 3500 жилийн өмнө тогтоосон Бурханы баяр юм. Израиль үндэстнийг Египетэд боолчлогдон амьдарч байхад нь израильчуудыг тавьж явуул гэх Бурханы тушаалыг зөрчсөн Египетэд арван төрлийн гамшиг буусан. Ариун тооллын эхний сарын арван дөрөвний үдэш буусан арав дахь гамшиг нь уугануудыг цохих гамшиг байжээ. Иймд Бурхан хурганы…

Алгасал баяр ба авралын үнэн

Өнөө үед ертөнцийнхөн Бурханы үгийг орхигдуулсныхаа уршгаар сүнслэг өлсгөлөн, өдий төдий гай гамшигт нэрвэгдэн байна (Амо 8:11, Иер 44:23). Гэсэн хэдий ч тэд шинэ гэрээний Алгасал баярыг “Энэ бол авралын үнэн биш ээ. Бид сахих шаардлагагүй” гэцгээн шинэ гэрээний үнэнээс татгалздаг. 2000 жилийн өмнө Есүс тухайн үеийн шашны удирдагчид болох фарисайчууд болон хуулийн багш нарын хоёр нүүрт хуурамч төрхийг нь хатуу зэмлэж, тэнгэрийн хаанчлалын нууцуудыг мэдэх нь та нарт өгөгдөөгүй хэмээн өгүүлж байв. Үүн шиг одоо ч Бурханд итгэдэг гэдэг хэрнээ Бурханы хүслийг зөв ухаарч чаддаггүй хүмүүс бий. Библид хүмүүсийг мэдлэг дутсанаасаа болж устгагдана гэсэн тул хүн төрөлхтөн Бурханы үгийг мэдэхгүй, үгэнд нь дуулгаваргүй хандвал сүйрлийн замаар явахад хүрнэ (Хос 4:6, Иса 9:16, Мат 23-р бүлэг үзэх). Гай гамшгийн үе…

Эрх чөлөөний хууль Алгасал баяр

Библийн 66 номны нэг нь ч эш үзүүлэгчийн үзэл бодлыг юм уу хэн нэг хувь хүний гүн ухааны үзэл санааг бичсэн юм биш. Харин хүн төрөлхтний авралын төлөө бичигдсэн Бурханы сургаалууд юм. Бурханд итгэж, аврал хүсэмжлэн буй бид үүнд туйлаас итгэн, Бурханы үгийг шамдан судлах хэрэгтэй. Библид дээр оршигч Иерусалимыг бидний Эх гээд зогсохгүй “эрх чөлөөтэй” гэж заадаг. Түүнчлэн Христ биднийг чөлөөлсөн болохоор цаашид бид нүглийн боол биш, эрх чөлөөтэй болсон гэдгийг ч мэдүүлдэг (Гал 4:26, Иох 8:32-36). Бид эрх чөлөөт Эцэг Бурхан, эрх чөлөөт Эх Бурханд итгэж байгаа эрх чөлөөт Нэгэний хүүхдүүд юм. Библид хэлж байгаа эрх чөлөө гэгчийн утга юу болохыг тодруулан, эрх чөлөөний хууль болох шинэ гэрээний Алгасал баяраар бидэнд мөнхийн эрх чөлөө соёрхсон Бурханыхаа ивээлд талархал…

Бурхан болон бидний харилцаа

Бурхан биднийг дуудан “Миний ард түмэн”, “Миний хүүхэд” гэсэнд үнэхээрийн том утга учир бий. Загасны ертөнцөд мэдлэг, мэргэн ухаан, сайхан сэтгэлээрээ гаргуун, бусад загасаа сайн удирдан авч явдаг нэг загас байсан гэж бодъё. Авьяас билиг, удирдан жолоодох чадвар зэргээрээ загасны ертөнцдөө хичнээн өндөр байр суурьтай, хүндлэл хүлээсэн загас байлаа ч хүмүүний өнцгөөс харахад огт утга учиргүй, хамаагүй зүйл. Яг үүн шиг сүнсний ертөнцөөс хүмүүний ертөнцийг тольдоход Бурхантай бид ямар нэг харилцаа хамаарал байхгүй л бол энэ дэлхийд хичнээн өгөөмөр сайхан сэтгэлтэй, эрдэм мэдлэг сайтай, бусдаас гойд авьяас билигтэй байлаа гээд эрхэм дээд Бурханд тэр бүхэн ямар ч утга учиргүй, хамаа ч байхгүй. Бурхан өт авгалдай мэт хүмүүнийг өрөвдөн үзэж, гэрээ, зарлиг, хуулиараа Өөрийн ард түмнээ бас хүүхдээ болгосон. Үр дүнд…

Баптисм гэж юу вэ?

Гэрлэлт бол хосуудын хувьд амьдралын нэгэн шинэ эхлэл юм. Хуримын ёслолын үеэр сүйт залуу сүйт бүсгүй хоёр ханийн хувиар насан турш жаргал зовлонгоо хуваалцах амлалт нэг нэгэндээ өгдөг. Үүн шиг баптисм бол бидний Бурхан руу хүрч очих анхны алхам, Бурхантай гэрээ байгуулах ёслол гэхэд болно. Баптисмаар Бурхан бидний бүх гэм бурууг уучилж, бид ч нүглээр толботсон өнгөрсөн амьдралаасаа салж, хойшдоо Бурханы ард түмний ёсоор Бурханд итгэмжтэйгээр үйлчилж амьдарна гэсэн амлалт тогтдог билээ. Өнгөрсөн амьдралд хийсэн нүгэл хилэнц, гэм буруу бүхэн маань уучлагдан, бид тэнгэрийн хаанчлал явах өдөр хүртэл Бурханы сургаалын дагуу нэгэн шинэ амьдралыг эхлүүлэх шилжилтийн цэг болдог юм. Библид энэ мэтчилэн Бурхантай тогтоосон гэрээний ёслол буюу баптисмын утга учир, ач холбогдлын талаар дэлгэрэнгүй зааж сургасан байдаг. Есүсийн жишээ үзүүлсэн…

Хүн хаанаас ирээд хаашаа явдаг вэ?

Хүн төрөлхтөн энэ дэлхийд оршин сууснаас хойш соёл иргэншил тасралтгүй хөгжиж ирсэн ч одоо хэр нь хүн төрөлхтний тайлж чадаагүй нууц олон бий. Тэр дунд өрнө дорно, эрт эдүгээ гэлтгүй олон хүний сонирхож ирсэн зүйл бол сүнсний асуудал юм. “Энэ газарт төрөхөөсөө өмнө хүн хаана байсан юм бол?” “Хорвоог орхиход бүх зүйл дуусдаг юм болов уу, эсвэл өөр ертөнцөд очдог юм болов уу?” Хүмүүс эдгээр асуултын хариултыг олж чадалгүй, үхлээс айцгааж байна. Хожим очих газраа мэдэхгүйгээс болоод ирээдүй нь баталгаагүй тул арга ч үгүй биз. Бурхан “бүх насаараа үхлийн айдсаар боолчлогдож байсан” (Евр 2:15) хүмүүсийг өрөвдөн, махан биен төрхөөр энэ газарт ирээд, аврал авсан ард түмний очих тэнгэрийн хаанчлал ба аврал авч чадахгүй сүнснүүдийн очих там байгаа гэдгийг хүн төрөлхтөнд…

Тэнгэрийн хаанчлалын хаалгыг нээдэг Алгасал баяр

Өнөө үед ертөнцөд Бурханд итгэдэг гэх үй олон сүм байдаг. Гэвч авралын амлалт шингээстэй Бурханы баяр, шинэ гэрээний Алгасал баярыг сахидаг газар нь зөвхөн Бурханы сүм юм. “Ард түмэн минь мэдлэг дутсанаас болж устгагдсан” гэж айлдсанчлан (Хос 4:6) олон хүн Библийг зүй ёсоор нь мэдэхгүйгээс болоод Алгасал баярыг сахих шаардлагагүй гэж үзэн, Бурханд итгэх л юм бол тэнгэрийн хаанчлал аяндаа оногдох юм шиг бодож байгаа. Бидний сахиж байгаа Алгасал баярын утга учрыг Библийн үгээр дахин дахин судлан нягталж, үнэн худлыг ялгаж салгацгаая. Тэнгэрийн хаанчлалыг хаагчид 2000 жилийн өмнө Есүсийг энэ газар ирсэн үед тухайн үеийн шашны удирдагчид Бурханы сургаалыг дагах нь байтугай олон түмнийг буруу замаар удирдаж байжээ. “Хоёр нүүрт фарисайчууд, хуулийн багш та нар харин золгүй еэ! Юу гэвэл…

Гамшиг ба Алгасал баяр

Өдөр тутамдаа л бид өдий төдий гай гамшиг гарсан талаарх мэдээ мэдээлэл сонсох болж. Элдэв гай гамшиг дундаас хамгийн үлэмж гамшиг юу юм бол? Бурхан Алгасал баяр гэх эмийг ямар гамшгаас аврах гэсэндээ бичиж өгсөн жор билээ? Дэлхий дээр болж байгаа гамшиг хичнээн удаан үргэлжиллээ ч хүмүүний нас барсны дараах амьдралд нөлөөлөхгүй. Харин үеийн үед зовоох гамшиг туйлын гачлантай болохоор үхэхийг хүссэн ч үхэх боломжгүй тийм гамшиг Библид бий. Бурхан бидэнд шинэ гэрээний Алгасал баярын үнэнийг зөвшөөрсний цаана туйлын аймшигт тэр л гамшгаас биднийг аврах гэсэн чинхүү хүсэл шингэсэн байдаг юм шүү. Үеийн үед үргэлжлэх гамшиг Ертөнцөд гэнэтийн аваар осол, байгалийн гамшгаас болж зовж зүдэрч байгаа хүн олон бий. Өвчиндөө зовж зүдрэх хүн ч бий. Амьдралын элдэв асуудалдаа зовж зүдэрсэн…

Бурханы үг ба хоол

Хүн хоол идэхгүй бол зөв зохистой ажиллаж, амьдарч чадахгүй. Цэгцтэй зөв бодож ч чадахгүй, тавьсан зорилго төлөвлөгөөгөө ч зүй ёсоор нь биелүүлж чадахгүй. Сүнсээр ч мөн адил. Сүнслэг амьдралд ч сүнслэг хоол идэхгүйгээр бидний хүсэж буй сүнслэг ивээлтэй ажлуудыг төлөвлөн гүйцэтгэх боломжгүй болно. Бурханы үг бидний хувьд амийн хоол, сүнсийг маань амьдруулах хүч чадал агуулж байдгийг Библи бидэнд ухааруулж байна. Есүс айлдахдаа “Та нар мөхөж устах хоолны төлөө бус, харин мөнх амь өөд хүргэх хоолны төлөө ажилла” хэмээсэн шүү дээ (Иох 6:27). Мөхөж устах хоолыг, нэг ёсондоо ертөнцийн зүйлсийг эрэлхийлэх гээд сүнслэг хоол болох Бурханы үгнээс нүүр буруулж болохгүйг энэ сургаал анхааруулж байна. Бурханы үгэн хоол бидэнд хичнээн үнэ цэнэтэйг одоо ухаарч авцгаая. Ажилчин зөгий ба хатан зөгийн ялгаа Зөгий…

Гичний үр доторх тэнгэрийн хаанчлал

Бурхан хамгийн өчүүхэн зүйлээр ч хүртэл агуу түүхээ гүйцэлдүүлж, харахад ялихгүй жаахан юманд ч гүн хүслээ шингээсэн байдгийг бид Библиэс харж болно. “Хамгийн өчүүхэн нь мянга болж, хамгийн дорой нь хүчирхэг үндэстэн болно. ЭЗЭН Би цагт нь яаравчлуулах болно” хэмээн зөгнөснийх нь дагуу өчүүхэн сул дорой Бурханы сүмд сайн мэдээний агуу түүх гарсаар байна (Иса 60:22). Одоо сайн мэдээ дэлхий даяар тунхаглагдаж байгаагаас үзвэл чадвар маруухан итгэгч нар зөгнөлд итгэдэг тэрхүү итгэлээрээ Самари ба дэлхийн хязгаар хүртэл явж, үндэстнүүдэд Бурханы яруу алдрыг их гаргаж байна. Ийнхүү “Эхлэл чинь бага байсан ч төгсгөл чинь агуу их болно” гэсэн нь сайн мэдээ тунхаглагдах онцлог гэхэд болно. Сайн хөрсөнд цацагдсан үр Есүс бидэнд “Гичний үр төдийхөн итгэл та нарт байвал энэ ууланд “Эндээс…