Эхийн сэтгэл

『Энэ хүн Хятадад “ший” (хааны хоолыг хянадаг түшмэл) гэдэг үгийн гарал үүсэл болсон. Мөн энэ хүн айл гэрийн боолын хувьд гэрийн хамаг л ажлыг хийдэг байсан бөгөөд гэр бүлийнхээ багш нь юм. Энэ хүнийг амьд сэрүүн байхад бүх нутгийг уул нуруу бүрхэж байсан бол өөд болоход нь газар нутаг бүхэлдээ гол усаар дүүрдэг байсан гэх домог бий.』 Энэ хүн хэн бэ? Энэ бол Солонгосын нэгэн телевизийн олон ангит киноны гол дүр бүсгүйн таалгасан алдартай таавар юм. Тийм ээ, хариу нь мэдээж “эх”. Ший түшмэл хааны эрүүл мэндэд өдөр бүр анхаарч, ямар хоол хүнс хэрэглэхээс зайлсхийх, ямар хоол хүнс биед нь сайн болоход санаа тавьдаг байжээ. Харин эх хүн үр хүүхдийнхээ хаана нь өвдөж байгааг анзаарч, таарахгүй хоол хүнс идчихээгүй байгаа…

Ургац хураалтын ялгаа

Хоёр тариачин боловсорч гүйцсэн арвай хураахаар тариан талбайд гарцгаав. Нэг нь өглөөнөөс эхлэн амрах сөхөөгүй ажиллаж, нөгөө нь нь үе үе завсарлаж байлаа. Үдийн цайны дараа тэд мөн л өглөөх шигээ ажиллав. Тэдний арвай хураах ажил бүрэнхий болж байхад сая нэг дуусжээ. Өдөржин амралтгүй ажилласан тариачин духныхаа хөлсийг арчин, хураасан арвай руугаа хараад гайхах нь тэр. Үе үе завсарлага авдаг байсан нөгөө тариачны бухал өөрийнхөөс нь илүү өндөр байв гэнэ. "Үгүй ээ, яаж ийм юм байж болдог байна аа. Би огт амралгүй ажилласан байхад чиний бухал минийхээс ч их байх юм" гэхэд нөгөө тариачин нь "Би хадах зуураа хадуураа ирлэж байсан байхгүй юу" гэв.

Боломж

19-р зууны эхэн үед Европт томоохон амжилт олсон Ротшильд банк Америкт шинэ салбараа нээхээр төлөвлөж байжээ. Нэг өдөр банкны захирал чадварлаг ажилтнаа дуудаад асууж гэнэ. “Бид Америкт шинэ салбараа нээх төлөвлөгөөтэй байгаа. Одоо л хамгийн тохиромжтой цаг гэж бодож байна. Явах бэлтгэлээ хийхэд чинь хэр их хугацаа шаардагдах вэ?” Ажилтан хэсэг бодолхийлснээ арав хоног хэрэгтэй байх гэж хариулжээ. Захирал түүнийг явуулж, өөр нэг ажилтнаа дуудаад яг адилхан асуулт асуув. Мөнөөх ажилтан дөрөв хоногийн дараа явах боломжтой гэж хэлэв. Захирал өөр нэг ажилтныг дуудан асуухад тэр ажилтан ингэж хариулжээ. “Шууд одоо явсан ч болно.” “Сайн байна. Та энэ мөчөөс эхлэн Сан Франциско дахь салбарын дарга боллоо.” Энэ хүн бол Ротшильд банкны Сан Франциско дахь салбарын даргаар ажиллаж байгаад хожим дэлхийн хамгийн…

Ганц сум

Нэгэн чадварлаг харваач байж гэнэ. Гэвч тэрээр тэмцээний явцад алдаа гаргаж аваргын цомоо алдсанаас хойш дахин ур чадвараа үзүүлж чадахаа байв. Нэг өдөр дасгалжуулагч нь ийн хэлэв. "Одооноос та өдөрт ганц л сум харвана шүү." Дасгалжуулагчийнхаа үгийг тэрээр ойлгоогүй ч ямар нэг хүсэл байгаа гэдэгт итгэн, өдөрт нэг удаа нумаа татан байг яг чиглүүлэн харвадаг байлаа. Дараагийн тэмцээндээ тамирчин ялалт байгуулав. Тэгээд дасгалжуулагчаасаа яагаад өдөрт ганцхан сумаар бэлтгэл сургуулилт хийлгэснийг нь асуужээ. Тэгэхэд дасгалжуулагч "Хэрэв олон сумаар бэлтгэл хийвэл энэ удаа алдсан ч дахин боломж байгаа гэж бодон анхаарлаа төвлөрүүлэхэд хэцүү байдаг. Харин ганцхан сумтай бол одоо л чадахгүй бол дахиж боломжгүй гэж бодоод чадах бүхнээ хийнэ. Цаашдаа ч ийм бодлоор бэлтгэл сургуулилт хийвэл ур чадвараа бүрэн гаргах боломж байна"…

Сионы ах дүүсийн эв эе

Непалын Хэтауда мужийн Бакайя гэдэг бүс нутагт таманчуудад болон мажи үндэстнүүдэд зориулагдсан хоёр тосгон бий. Уг хоёр тосгон байгуулагдах хүртэл таман, мажи үндэстнүүд олон зуун жил өөр хоорондоо дайсагнасаар иржээ. Дайсныхаа итгэдэг бурхдыг нь хилэгнүүлэхийн тулд мажичууд таманчуудын сүм рүү гахайн өөх шидэлж, харин таманчууд болохоор мажичуудын сүм хийд рүү үхрийн өөх шидэлдэг байжээ. Энэ мэт ширүүн мөргөлдөөний улмаас үүссэн элдэв хүчирхийллээс болж нийт нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх шаардлага ч гарч байсан аж. Хэрэв та эвлэршгүй дайсантайгаа Сионд тааралдсан бол яах вэ? Сионд бол хэн нь ямар үндэстэн байх нь огт хамаагүй зүйл л дээ. 2019 оны Тэнгэрт одсон өдрийн дурсгалын мөргөлийн үеэр уг хоёр тосгоны итгэгчид Эхийн хайран дотор нэгдэж, нэг болсон тухай Сионы үнэрийг та бүхэнтэйгээ хуваалцахыг хүслээ.…

Непал, Хэтауда / Киран

Өөдрөг хандлага

Америк оронд эдийн засгийн хямрал нүүрлэсэн үеэр Пенсильванид амьдардаг Уолтер Харви гэгч хүн Нью-Йорк дахь 300 гаруй салбартай эмийн сан руу анкетаа илгээсээр байв. Гэвч тэднээс ганц ч хариу ирүүлсэнгүй. Харин тэр огт бууж өгөлгүй тус эмийн санг зорьж очжээ. "Би Уолтер Харви байна." Нэг ажилтан түүнийг баяртайгаар инээмсэглэн угтан авлаа. “Ноён Харви, бид таныг ирнэ гэж хүлээж байлаа. Бид тан шиг л өөдрөг хүн хайж байсан юм." Уолтер Харви яг тэр өдрөөс эмийн санд ажиллаж эхэлсэн бөгөөд хожим нь удирдах дээд албан тушаалд очсон гэдэг.

Яагаад олон үйлчлүүлэгчтэй байсан бэ?

Нэгэн тосгонд хоёр цэцгийн дэлгүүр байв. Нэг цэцгийн дэлгүүр нь том, төрөл бүрийн гоёмсог цэцэг эгнүүлэн тавьсан байдаг бол нөгөө дэлгүүр нь жижиг боловч үйлчлүүлэгчдийн хөл тасардаггүй байжээ. Тиймээс том дэлгүүрийн эзэн жижиг дэлгүүрийн эзэнд атаархдаг байв. "Хачин юм даа. Тэр дэлгүүр олон үйлчлүүлэгч татахын тулд ямар цэцэг зардаг юм бол?" Цэцгийн дэлгүүрийн эзэн бизнесээ бүтэл муутай байгаагийн учрыг олсонгүй. Тэгээд дэлгүүрээ томсгож, цэцгийн төрөл зүйлээ ч нэмж үзэв. Эхний хэд хоногт үйлчлүүлэгчдийнх нь тоо нэмэгдсэн юм шиг санагдаж байсан ч төд удалгүй тэднийхээр дахиад л хүн орохоо больчихов. Нэлээд хожуу тэрээр учрыг нь олж мэджээ. Худалдан авалт сайтай байдаг дэлгүүрийн эзэн үйлчлүүлэгчдэдээ “урамшуулал” харамгүй өгдөг байсан нь "инээмсэглэл” гэх цэцэг байсан ажээ.

Алим авсан охин

Бяцхан охин ээжийгээ дагаж жимсний дэлгүүрт очив. Ээжийгээ юу авахаа сонгох зуур охин томоотой гэгч нь хүлээж байв. Үүнийг харсан жимсний дэлгүүрийн эзэн охины гарт хоёр алим атгуулав. Ээж охин хоёр баяртайгаар гэртээ хүрч ирлээ. Аав дүү хоёр нь тэднийг хүлээж байв. Охиноо яаж алим авсныг сонссон аав: "Хөөх, сайн хэрэг шүү. Миний охин дүүдээ нэг алимаа өгнө биз дээ?" гэв. Тэгтэл охин хэсэг тээнэгэлзсэнээ нэг гартаа байсан алимнаас хазаж, зажилж байснаа залгичихлаа. Тэгснээ нөгөө гартаа байсан алимнаас ч хазчихав. Аав нь охиноо ганцаараа идэх нь гэж бодоод зэмлэх гэх агшинд охин сүүлд амссан алимаа дүүдээ өгөөд: "Май. Энэ илүү амттай юм байна" гэв. Аав охиноо яарч зэмлээгүй нь аз болж гэж бодов. Мөн тэрээр хүүхдийнхээ үйлдлийг буруу ойлгож дүгнэхгүйн…

Хайртай болохоороо л

Өглөөнөөс орж эхэлсэн бороон чимээнд сэтгэл сэргэж, эртний явдал санаанд орлоо. Бурханы сүмийн итгэгчидтэй анх уулзаж байсан маань бодогдлоо. Миний санаж байгаагаар би дэлхийн ирээдүйн талаар хэн нэгэнтэй чин сэтгэлийн яриа хөөрөө өрнүүлж байгаагүй, бас ярихаас ч айдаг байсан юм даг. Би буддын сүм дуганд очих дуртай, хүнд муу юм хийхгүй л бол диваажинд очно гэж итгэдэг нэгэн байв. Мэдээж диваажин явна гэж итгэснийхээ хэрээр бусдад тустай амьдарч чадаагүй ч үлдсэн амьдралдаа сайн үйлс их хийнэ л гэж боддог байлаа. Гэтэл асуудал нь энэ ертөнцөд амьдрах хугацаа бүрхэг санагдана. Дэлхий даяар гамшиг болж байгааг мэдээ, баримтат кино, нэвтрүүлгүүдээс олж харахаар зүгээр нэг сайн үйлс хийх ч хангалтгүй санагдана. Төлөв даруу, сайхан сэтгэлтэй хүмүүс ч гамшигт өртөж байгааг зурагтаар харах бүрийд…

Солонгос, Гимхэ / Ян Сон Рим

Тэвчээр ба хэтрүүлэг

Аз жаргалтай амьдрахад эрүүл мэнд маш чухал. Дасгал хөдөлгөөн ч эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай зүйл. Гэхээ дасгал хөдөлгөөнийг хэтрүүлбэл эсрэгээрээ бие, сэтгэлд хор учруулж мэдэх юм. Хэрээс хэтэрсэн дасгал сургуулилтаасаа болоод бэртэл авч, амжилтын ид оргил үедээ зодог тайлсан тамирчид байх жишээний. Ууланд алхам алхмаар урагшилж авирдаг шиг, эсвэл жигд хурдаараа марафоны замаа гүйцээдэг шиг аливаа дасгал хөдөлгөөнийг тэвчээртэй, тогтмол хийх нь чухал. Өрсөлдөх сэтгэлээ эн тэргүүнд тавих, өөрийн чадварыг хэт үнэлэх, өвдөлтөө шүд зуун тэвчихийг тамирчдад төдийлөн зөвлөөд байдаггүй байна. Үнэндээ тэвчээр, хэтрүүлэг хоёр ямхын төдий л зөрөөтэй. Гэхдээ энэ хоёрыг ялгах шалгуур бий. Жишээлбэл үе мөч, гуяны булчинд 48 цаг ба түүнээс дээш хугацаагаар өвдөлт үргэлжилбэл дасгалын хэмжээг 80 хувь хүртэл бууруулах хэрэгтэй. Дасгалын дараа амьсгал давчдах, бачуурах…

Надад урам хүч өгдөг хүн

Саяхан би хувьдаа нэг юм бэлдэх шаардлага гарч хэд хоног шөнө дөл болтол сууж ажилласан юм л даа. Олигтой унтаж ч чадахгүй, гэр орны ажлаа ч хийж амжихгүй байлаа. Нэг өдөр би ажлаа арай эрт дуусгаад 20 цагийн үед ядарсан байдалтай гэртээ ирэв. Гэртээ орж иртэл гэрэл асаалттай, гал тогооны ширээн дээр хүнсний дэлгүүрийн сурталчилгааны хуудас байхыг хараад баярлах нь тэр. Нөхөр маань ажлаасаа түрүүлж ирээд, хаалганд наасан тэр хуудсыг хараад дэлгүүр явсан бололтой байв. Би нөхөр рүүгээ залгах гээд утсаа хартал түүнээс хэд хэдэн дуудлага ирсэн байлаа. Тэгээд нөхөр рүүгээ залгалаа. “Дэлгүүр яваа юу?” “Харин тийм ээ, өнөөдөр эрт иржээ? Би чамд самгетан (хүн орхоодой, тахианы махтай шөл) хийж өгөх гээд.” “Нээрэн үү?” Сэтгэл огшоод ирэх нь тэр. Үнэндээ…

Солонгос Хуасон / Ан Ха Жон

Ээжээс нь ирсэн хариу захиа

"Тэнгэрийн оронд байгаа ээждээ. Ээжүүдийн баярын мэнд хүргэе! Хайртай шүү ээж ээ, Елла нь." Энэ бол дөрвөн настай бяцхан шотланд охин Елла Ленноны ээждээ бичсэн захидал юм. Еллагийн ээж жилийн өмнө тархины хорт хавдартайгаа тэмцэж байгаад хорвоог орхижээ. Елла охин гэрийнхнийхээ зургийг зурсан цаасан дээр ээждээ захиа бичиж, дугтуйн дээр нь "Тэнгэрийн оронд байгаа ээждээ" гэж хаяглаад шуудангийн хайрцагт хийчихэж. Тэгээд тэр захиагаа ээжид нь заавал очоосой гэж залбирсан гэнэ. Хэд хоногийн дараа Еллад зүүд шиг явдал тохиолдов. Түүнд нэгэн дугтуйн дээр “Тэнгэрийн орны үүлэн дундах сахиусан тэнгэрийн 1-р хаалганд суугаа ээж нь” гэж бичсэн захиа илгээмжээр ирсэн байлаа. "Миний хөөрхөн охин Еллад. Ээжүүдийн баяраар ээждээ онцгой карт бэлэглэсэн охиндоо их баярлалаа. Ээж нь охиндоо хязгааргүй их хайртай шүү. Охиноо…

Удаан хүлээсний эцэст

Нөхөр бид хоёр хүнсний жижиг бизнес эрхэлдэг юм л даа. Бид ихэвчлэн өглөөний 6 цагаас 16 цаг хүртэл ажилладаг юм. Нэг өдөр би ханиад хүрч бие өвдөөд ажлаа 14 цагийн алдад дуусган гэртээ ирэв. Жаахан хэвтэж амрах санаатай цонхоо хаах зуур хэдэн хүн айл айлаар орж байхыг харлаа. Зуны аагим халуунд юу хийж яваа юм бол доо гэж бодов. Тэднийг манай хаалгыг тогшиход нь би нөхөртөө хурдхан хаалгаа тайлж өг гэлээ. Нөхөр маань “Танихгүй хүмүүст хаалгаа тайлж өгөх гэж үү?” гэхэд нь би тэг ээ гэж хариулсан юм. Миний сониуч зан хөдлөөд хурдхан тэр хүмүүсийг угтаж авлаа. Тэд өөрсдийгөө Эх Бурханы тухай тунхаглаж байгаа Бурханы сүмийн хүмүүс гэж танилцуулав. Миний өмнө нь сонсож байгаагүй шинэ мэдээ байсан болохоор би сонирхоод,…

Бразил, Фейра де Сантана / Элисанжела де Оливейра Силва Ассункао

Сүнсний GPS

Та огт таньж мэдэхгүй газар руу явахдаа GPS-тэй бол сэтгэл амар байх байх. GPS-д тухайн газрын нэр эсвэл байршлыг оруулахад л хангалттай. Дараа нь GPS таныг эелдэг дуу хоолойгоор удирдан чиглүүлж, байршил, орчин тойрныг чинь нарийвчлан харуулна. Мөн таныг зорьсон газрынхаа хажуугаар санамсаргүй өнгөрөх юм уу эсвэл буруу замаар даялахад чинь дахин хайлт хийж танд шинэ зам санал болгоно. Зүг чигийн баримжаа муутай хүмүүсийн хувьд GPS нь нэг газраас нөгөө газар руу төөрөн тэнүүчлэхээс хамгаалах үнэнч хөтөч юм. Таны тав тухыг хангахын тулд GPS тогтмол шинэчлэл хийхийг шаарддаг. Хэрэв шинэчлэл хийхгүй бол GPS шинээр бий болсон замын мэдээллийг уншиж чадахгүйгээс танд гэнэт буцаж явах хэрэг гарч болзошгүй юм. Итгэлийнхээ зорьсон газар руу явахдаа ч бид сүнслэг GPS-ээ байнга шинэчилж байх…

Үгээр хэлэхийн аргагүй баяр хөөрөөр

Амьдралын эцсийн зорилго бол Бүтээгч Бурхантай уулзаж, Түүгээр дамжин авралыг олж, тэнгэрийн хаанчлал руу буцах явдал. Нэг үгээр хэлбэл хүний амьдралыг мөнхийн тэнгэрийн хаанчлал явах бэлтгэлээ базааж буй үйл явц гэж хэлж болох юм. Олон хүн өөрсдийн үндсэн мөн чанараа мартаж, амьдралын утга учрыг мэдэхгүй явж ирсэн ч би өөрийгөө тэднээс өөр гэдэгт итгэдэг байсан. 1996 оны үед би хинди шашнаа христийн шашнаар өөрчлөөд, эцэст нь зөв замаа оллоо гэж санан, үүнээс илүү хүсэх зүйл байхгүй гэж боддог байлаа. Арваад жилийн хойно би ажлынхаа нэг хүнээс Библийн үг сонсоод авралын мөн чанараа алдчихаад явж байгаагаа ойлгосон юм. Тэрээр Непалд үнэнийг хүлээн авсан байсан юм л даа. Бидний авралын төлөө Бурхан “шинэ нэр”-ээр ирчихээд байгааг түүнээс олж мэдээд, өмнө нь сурч…

Энэтхэг WB Колката / Ражу Пурти

Олон эрхтэн нэгдээд

АНУ-ын Вашингтон Ди Си хотын Нолан Крик хэмээх газар, дэлхийд гуравт ордог “Платикладус” хэмээх том мод бий. Харамсалтай нь тэр мод аль хэдийн үхсэн. Одоогоос 30 гаруй жилийн тэртээ тэнд томоохон мод бэлтгэлийн ажил өрнөж байх үеэр тухайн үеийн мод бэлтгэгчид бэлгэдлийн чанартай байсан уг модыг тайралгүй, үлдээсэн аж. Гэвч тэд ойр орчмынх нь моддыг ээлж дараалан тайрч унагасан тул мөнөөх “Платикладус” аажмаар хатсан байна. Хүмүүс уг модыг аврах гэж хамаг л арга чаргаа хэрэглэсэн боловч тэдний бүх хүчин чармайлт талаар болж, эцэст нь уг мод хатаж үхжээ. Модны үхлийн шалтгаан санаснаас тун энгийн. Хэдий сүрлэг том мод ч хээрийн хүчит салхийг дангаараа тэсвэрлэх чадвар байхгүй байж. Сион уулан дээр хамтдаа зохицон амьдардаг Бурханы модод бол бид. Өөр хоорондоо ялгаатай…

“Хичээл зүтгэл” хэмээх авьяас чадвар

Пёнчан-2018 өвлийн олимп амжилттай болж өндөрлөлөө. Үзэгчид ямар амжилт гаргаснаас нь үл хамааран эцсээ хүртэл тэвчсэн тамирчдад чангаар алга ташин, урам зоригийг нь бадраав. Тэдний дунд уйгагүй хөдөлмөрлөн, өөрийн дээд амжилтыг эвдэж, дэлхийн хэмжээний тамирчидтай мөр зэрэгцэн өрсөлдсөн Солонгосын эмэгтэй уран гулгагч байв. Ер нь уран гулгагч болохын тулд хүнд хэцүү техник эзэмшиж, жүжиглэлт сайтай байх ёстой аж. Тэрээр бэлтгэл хийх явцдаа эдгээр тал дээр өөрийгөө голж, “Надад яагаад онцгой авьяас, ур чадвар заяагаагүй байна аа?” гэж ээждээ тунирхаж л дээ. Тэгтэл ээж нь “Хичээл зүтгэл нь өөрөө авьяас юм” хэмээн охиноо зоригжуулжээ. Охин ээжийнхээ үгэнд урамшин, ур чадвараа дээшлүүлэхэд хамаг анхаарлаа хандуулсан байна. Олон авьяас дундаас хамгийн гоц гойд нь шаргуу хөдөлмөрлөх хичээл зүтгэл аж. Хүн хичнээн авьяаслаг байсан…

Нэгэн тусгай автобусны зогсоол

Солонгосын Ганвон аймгийн Тэбэг хотын уулын замд нэгэн тусгай автобусны буудал байдаг. Энэ бол хүний нэрээр нэрлэгдсэн "Гвон Чүн Собын гэрийн урд" хэмээх зогсоол юм. 1999 онд баригдсан уг зогсоолыг анх "Гвон Сан Чолийн гэрийн урд" гэж нэрлэдэг байжээ. Гвон Сан Чоль өвчнөөр шаналж буй эхнэртээ үргэлж санаа зовдог байв. Учир нь эхнэр нь эмнэлэгт очих болгондоо автобусанд суух гэж хол алхдаг байв. Тэрээр нэмэлт автобусны буудал барих хүсэлтийг хотын захиргаанд удаа дараа тавьж байжээ. Үүний үр дүнд гэрийнх нь ойролцоо автобусны буудал барьсан боловч нэр өгч чадахгүй байв. Учир нь автобусны буудлыг алслагдсан уулын тосгонд барьсан тул ойр орчимд нь уг буудлыг нэрлэчихмээр барилга байгууламж байгаагүй аж. Тэгээд эцэст нь "Гвон Сан Чолийн гэрийн урд" гэж нэрлэхээр тогтжээ. Цаг…

Хааны өөр нэгэн ээж, асрагч эх

Солонгосын Чусон гүрний ханхүүг асрагч эх нь өсгөдөг байжээ. Хатан улс гүрнийхээ эхийн үүргийг гүйцэтгэх ёстой байсан тул зөвхөн өөрийн хүүхдээ өсгөхөд хамаг анхаарлаа хандуулах боломжгүйгээс гадна хүүхдээ хөхүүлэх, усанд оруулах, живх солих ажлыг ганцаараа хийж хүчирдэггүй байв. Ханхүү үргэлж өөрийг нь асарч халамжлах асрагч эхээ ээж шигээ үзнэ. Ханхүүг хаан ширээнд өргөмжилсний дараа асрагч эхийнх нь зүтгэлийг үнэлж, том албан тушаалд томилдог байв. Тэр нь төрийн бодлого, захиргааны хэргийг гүйцэтгэдэг дээд албан тушаалын дараа орох өндөр албан тушаал байсан бөгөөд сүйх тэргэнд суудаг бас зарц барлагтай байжээ. Түүнчлэн асрагч эхэд үе үе хааны хишгийг хүртээнэ. Харц гаралтай асрагч эмэгтэйн хувьд энэ нь үнэхээр амьдралынх нь эргэлт, ураг удмынх нь нэр төрийн хэрэг байдаг байлаа. Гэвч хүссэн бүхэн асрагч эх…

Жи-им

“Жи-им” гэсэн үг байдаг. Ханзаар “жи” гэдэг нь “мэдэх”, “им” нь “дуу” гэсэн утгатай. “Дуу мэдэх” гэдэг нь нэг нэгнээ сайн мэддэг, сэтгэлийнхээ гүнээс бие биеэ ойлгодог, дотнын анд найзуудыг заасан үг юм. “Жи-им” гэх үг төрсөн түүх ийм учиртай. Хятадын Байлдаант улсын үед Бэг-А, Жун Жа Ги гэдэг үй зайгүй андууд байжээ. Бэг-А босоо ятга тоглохдоо ер бусын чадварлаг. Түүнийг утсан хөгжмөө чавхдаж эхлэхэд ёстой нөгөө хятадын хэлц үгэнд гардаг шиг “Зургаан морь өмнөх өвсөө мартаад тэнгэр ширтэн уярдаг” гэмээр байдаг аж. Найз Жун Жа Ги нь андынхаа ингэж тоглох аялгууг сонсоод л дотоод сэтгэлийг нь нэвт шувт уншдаг байж. Хожмын нэг өдөр Жун Жа Ги-г өвчнөөр таалал төгсөх үед Бэг-А босоо ятгынхаа утаснуудыг тас татаж, хөгжмөө дахиж бариагүй…